Ашиг бодолгүй тэмцэж, хариу нэхэлгүй тусалсан эгэл баатар олон төрөх болтугай

 

Журмын нөхөртөө "Түгжил"-дүүлсэн   Үүл  өнгөрсөн хавар бархирч үлдэхдээ баатар болохын   чинээ санаагүй байх л даа. Нэг найз нь "Э.Бат-Үүл нь  илүү байсан юм" гэсэн ярилцлага өгснийг сониноос уншаад уйлж суусан юм.

Одоо бол  юун бархирах, юун уйлах, баатар хүн уйлдаггүй л байхгүй юу. Халх голд цусаа урсгаж явсан өвгөдийн заримд оногдоогүй одон, тэмдэг энгэрт нь гялалзаж байхад уйлж бархирах  юм бол эр хүний азын од харих байлгүй.

Баатар тэнгэрээс унадаггүй, ээжээс төрдөг, эгэл олныхоо дунд өсч бойждог. Алдар хүндийн төлөө бус ард түмний төлөө тэмцсэн нь   жинхэнэ  баатар. Эгэл биш л  баатар  болох ёстой  бол Э.Бат-Үүл  эгнэшгүй  ямар гавьяа байгуулав. Эсвэл түүнийг баатар болгосон нь  эгэл биш  үйл хэрэг үү   гэсэн асуулт тавигдана.

Нэг үг, өгүүлбэрийг  хүртэл мөнгөөр бичиж, захиалгаар зурагтаар гаргадаг   болсон  өнөө цагт   өөрийн чадах чинээ, боломжийн хэрээр бусдад хариу нэхэлгүй  тусалж, дэмжиж  ирсэн хүмүүстэй эгэл баатруудтай энэ нийгэмд хамт  амьдарч байгаадаа баярлах байна.  Аливааг зоосны нүхээр хардаггүй, гүндүүгүй  эгэл зан чанарт  мэхийе.  "Зууны мэдээ" сонин, "TV-9" телевизтэй хамтран ард түмний  санал асуулгаар  ийм хүмүүсийг  "Эгэл баатар-2009"-ийн эзнээр тодруулсан юм. Улс төрчид өөртөө шагнал захиалж, худалдаж авдаг бол эгэл баатруудыг ард түмэн тодруулснаараа онцлог.

Оюутолгойн гэрээн дэх олон алдааг мэргэжлийн үүднээс шүүмжлэн тэмцсэний дүнд  хуулийн цоорхойгоор алдагдах байсан хоёр тэрбум төгрөгийг  улсын төсөвт  оруулж ирсэн доктор С.Авирмэдийг ард түмэн санал нэгтэй баатарт өргөмжилсөн.  Нийслэлийнхний цэвэр усны ундарга дээр гадаадын хөрөнгө оруулагчид  гольфийн талбай барих гэж буйг эсэргүүцэж Гачууртынхан жил гаруй тэмцсэн. Тэднийг манлайлсан Н.Эрдэнэ,  Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын нутагт ойн  сан дундарч, хөрс эвдэрч байгааг хараад зүгээр суулгүй мод 300 гаруй төрлийн 30 мянган мод тарьж, нутгийн иргэдийн хүчээр  Хараа гол дээ 40 метр урт модон гүүр бариулсан Б.Ганхуяг, орон гэргүй, хог түүж амьдардаг 2000 хүүхдэд  үнэ төлбөргүй дүрслэх урлагийн хичээл зааж   "Монголын ирээдүй хог түүж амьдрах ёсгүй" гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлж ирсэн зураач Д.Эрдэнэбат, хөгжлийн бэрхшээлтэй 4000 иргэнийг ажлын байртай болгосон Д.Төмөрбаатар нар мөн баатар  болсон.

Тэд байгаагүй бол нийслэлийнхэн  ундны усгүй, монголын 2000 мянган хүүхэд хог түүж, 4000 хөгжлийн бэрхшээлтэй  иргэн ажилгүй, Сэлэнгэ аймагт цөлжилтийн аюул нүүрлэж, монголчууд Оюутолгойн гэрээнээс хоёр тэрбумыг алдах байлаа. Гольфийн талбай, түүнээс орж ирэх тэр хэдэн халтар төгрөг юу ч биш ээ,  хот даяараа ундны усгүй болчихсон бол яах вэ. Мөнгөтэй бол юуг ч хамаагүй худалдаж авч, бий болгож болно. Гэхдээ уух усаа мөнгөөр арилжаад яах билээ. Энд л зоосны нүхээр хараагүй эгэл баатрын эгнэшгүй  гавьяа оршино. Нүдэн дээр  нь байгаль дэлхий  сүйдэж, ойн сан үгүйрч, тэнд ирээдүй маань хог түүж байхад гэртээ инээж суулаа ч жаргал  дутуу байх сан.

Зөвхөн бид баатар тодруулсан юм бас биш ээ. Дэлхийд номер нэг мэдээллийн суваг    "SNN"  өөрийн нэрэмжит баатрыг  жил болгон  санал асуулгаар тодруулдаг. "SNN"-ийн баатрууд    нийгэмд тустай  үйлс бүтээсэн байх ёстой гэсэн шалгуур тавигддаг. Аливааг зөвхөн нэг өнгөөр,  тодруулбал хараар хардаг, харсан бүхнээ тэр өнгөөрөө будах гэж улайран зүтгэдэг хүмүүс цөөн боловч бий. Тэд эгэл баатруудыг өөрийн дуртай өнгөөр будахыг хичээж, гутаан доромжлох өнгө аяс цухалзуулах болов. "Гэрэл гаргаж чадахгүй бол ядаж битгий  сүүдэрлэ" гэсэн үгийг тэдэнд хаягламаар байна.   Нийгэм үргэлж  сайн сайхан, гэрэл гэгээтэй  үйлс бүтээгчдийн нуруун дээр явж ирсэн. Цаашид ч тийм байх болно. Үүнийг хараар будах, гутаан доромжлох  гэсэн  хүмүүсийг харин бурхан өршөөг.     

 

 

 

Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга асан С.Жаргалтай ярилцлаа
  -Хэнтий аймгийн  Иргэдийн хурал намаараа  талцаж хоёр хэсэг хуралдан  бужигнаж, эцсийн шийдвэр гараагүй  байхад  та Засаг даргын албыг хүлээлгэн өгч байсан. Хэтэрхий яарсан санагддаггүй юу. Хүмүүс их  төлөв  сандал ширээтэйгээ  зууралдаж, тамга тэмдгээ авч зугтдаг юм билээ? -Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн олонх нь  МАХН-ынх. Гэвч хоёр, гурван хүний асуудал хараахан шийдэгдээгүй байсан.Нөгөө талд  АН-ынхан  ирц хүрэхгүй цөөхүүл, хоёр нам тус тусдаа хуралдаж "Хуралд орж ирээч"  гэсэн саналыг надад тавьсан. Тухайн үед аймгийн иргэдийн хурал  ганц бие даагчтай  байсан нь би. Аль нэг талыг  бариад яахав,  жудгаараа   явна биз гэж бодсон. Тэгээд ч яагаад заавал би байх ёстой юм бэ, бусад хүмүүст  бололцоо боломж олгоё, юм хийг, юу хийж чаддагаа харуулаг гэж бодоод тамга, тэмдгийг нь хүлээлгээд өгчихсөн. Тэрэндээ харамсдаггүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр хүн нэг өдөр албан тушаалд очдог, буцаагаад өгдөг нь ёс юм.
"Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга асан С.Жаргалтай ярилцлаа" цааш унших »
Хөдөөгийнхөн малтайгаа цайгаа хувааж ууж, хувцсаа хувааж өмсч байна
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, "Хөдөөгийн хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн Н.Энхбаяр өвөлжилтийн байдалтай  танилцлаа.
"Хөдөөгийнхөн малтайгаа цайгаа хувааж ууж, хувцсаа хувааж өмсч байна" цааш унших »
Дэлгэрэнгүй Э.Лувсандагвыг товчхон сурвалжилсан минь
Ардын эмч, академич Э.Лувсандагва  хүүхдийн анагаах ухааны үндэс суурийг тавилцсан ноён оргилуудын нэг, алтан гартай оточ. Эцэг, эхчүүд, шавь нар нь түүнийг "Дэлгэрэнгүй Лувсандагва" гэлцдэг. Тэр хөдөөгийн олон аймаг, сумаар өвчтөн үзэж, зөвлөгөө өгөх, эмч нарт лекц унших ажлаар явахдаа хүүхдийг маш няхуур нямбай үзэж, эцэг, эхээс нь төрж өссөн  орчны тухай, хоололт, удмын өвчин, эмгэгийн талаар маш нарийн асууж танилцаж, зузаан дэвтэртээ бичиж аван, шаардлагатай эмчилгээг хийж, цаашдын эмчилгээ, сэргийлэлтийн талаар дэлгэрэнгүй тайлбарладаг нэгэн.  Эмч, оюутнуудад лекц уншихдаа маш дэлгэрэнгүй  хүртээмжтэй, онолын гүн гүнзгий тайлбар, амьдралд хэрэгжүүлэх арга замыг тайлбарладаг багш. Тиймээс "Дэлгэрэнгүй Лувсандагва" гэхээс яах вэ.
"Дэлгэрэнгүй Э.Лувсандагвыг товчхон сурвалжилсан минь" цааш унших »
Хар тамхины хэргээр Хятадад хоригдсон О.Байгальмаагийн хүүхдүүдтэй уулзлаа
Нулимстай тэмдэглэл Хар тамхины хэргээр Хятадад хоригдсон Л.Байгальмаагийн хүүхдүүд:Өлсөж, зовох  яах вэ, ээжтэйгээ л  уулзах юм сан...
"Хар тамхины хэргээр Хятадад хоригдсон О.Байгальмаагийн хүүхдүүдтэй уулзлаа" цааш унших »
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:Би нударгаар бус ухаанаар асуудлыг шийдэх насанд хүрсэн хүн
                                                                                                                                         УИХ-ын хэсэг гишүүд Солонгосын казинод зодолдсон гэх яриа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Уг асуудлын гол эздийн нэг гэх УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас  энэ тухай тодрууллаа. -Та нэр бүхий гишүүдтэй Солонгос явж êазино судалсан гэдэг үнэн үү?
"УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:Би нударгаар бус ухаанаар асуудлыг шийдэх насанд хүрсэн хүн" цааш унших »
Жижиг улсын Ерөнхийлөгч заавал жижиг байх ёсгүй
Төрийн тэргүүн хэн байхаас үл хамаарч, улсын маань бодлого гүн, суудал бат, бусдын өмнө бөхөлздөггүй байх учиртай.       Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараахан "Дэлхий хавтгай" номын зохиогч Томас Фрийдмантай уулзсан. Тэр даяаршсан дэлхийг маш сайн мэдэрч, хувьсал өөрчлөлтийг нь олж харж  олон алдартай нийтлэл бичсэн Пултицерийн шагналтан гэдгийг цэнхэр гаригийнхан  андахгүй.  Гэсэн ч түүнтэй уулзах гэж бусад улсын төрийн тэргүүн нар хөлөө хугалчих шахам  гүйгээгүй билээ. Төрийн тэргүүн Давосын чуулга уулзалтыг зорихоосоо өмнө "Капиталын нууц", "Өөр зам" зэрэг алдартай бэстсэллэр номын зохиогч, нэрт эдийн засагч, хүн төрөлхтний түүхэнд дэх шилдэг эдийн засагчдын жагсаалтын тав дугаарт жагсдаг ноён Эрнандо де Сототой утсаар ярив. Дэлхийн мундагуудтай ярьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ иргэн Ц.Элбэгдоржийн сэтгэлийн хөөрөл  Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийн байр, суурьтай давхцах албагүй. Эх орон минь зурагтай сэтгүүл олох гэж номын сан онгичиж суугаа  бяцхан хүүхэд биш. http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gifГэтэл төрийн тэргүүн америк боловсролтой, англи хэлтэй, дэлхийн төвшинд  яригдаж буй  шинэлэг мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүлээж авдаг гэдгээ харуулах гэж сэтгүүлчид тойруулчихаад шоу хийгээд байна уу даа. Гэхдээ өнөөдөр дундаж монгол сэхээтэн тэртэй, тэргүй энэ хэмжээнд  мэдээ, мэдээллийг хүлээж авдаг  болсон. Тиймээс гайхалтай юм биш, гайхмаар ч зүйл биш. Тэр байтугай англи хэлгүй нэгэн
"Жижиг улсын Ерөнхийлөгч заавал жижиг байх ёсгүй" цааш унших »
Нийслэлийн 6, хоёр аймгийн 8 тойронт сонгуулийн дүнг нягтлахгүй бол УИХ-ын бүрэн эрх хөндөгдөнө
 ¯ØÍ-ûí Åðºíõèé íàðèéí áè÷ãèéí äàðãà Á.Öîãòãýðýëòýé ÿðèëöëàà.  
"Нийслэлийн 6, хоёр аймгийн 8 тойронт сонгуулийн дүнг нягтлахгүй бол УИХ-ын бүрэн эрх хөндөгдөнө" цааш унших »
Эрээнцавд салхи сэвэлзэх агшин, гурван алтан өндөг, хэтийг санаашрагч найрагчид мэхийе
 
"Эрээнцавд салхи сэвэлзэх агшин, гурван алтан өндөг, хэтийг санаашрагч найрагчид мэхийе" цааш унших »
(Нийт: 185)